Wednesday, October 7, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны үйл ажиллагааны тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр /2026.02.26/ компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж ажиллалаа.

2025 онд нүүрсний зах зээл уналттай, үнэ буурсан хэдий ч борлуулалтыг тасралтгүй хэвийн явуулж, тээврийн зохион байгуулалтыг сайжруулснаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн нийт хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар ажиллаж байна. 

Мөн Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой, Нүүрс тээврийн конвейер зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн.

2026 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонн нүүрс борлуулан, 7.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. 

Мөн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болох, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...