Monday, February 2, 2026

Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ

Date:

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ын 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар, яам, холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд гэхэд л манай улс өнгөрсөн жил БНСВУ-д 100 тн ямааны мах экспортолсон байна. Вьетнамчууд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлдээ гаргаж эхэлснийг Элчин сайд Нгуен Дуан Тань хэллээ.

Мөн уулзалтаар төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийхийг уриаллаа

Г.ЗАНДАНШАТАР: ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ БҮР МОНГОЛ АЙЛ ӨРХИЙГ...

НИТХ-ын ээлжит VI хуралдаан болж байна

НИТХ-ын Ээлжит VI хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд эхэллээ....

Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Төр, нийгмийн зүтгэлтэн, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133...