Wednesday, December 17, 2025

Бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөх зэрэг 150 хүнийг цомхотгож, 16 дэд сайд томилохоор болжээ

Date:

МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газарт дэд сайдаар томилох 14 хүний асуудлыг хэлэлцжээ. Сайд нарын нэрсийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан байна. Нийт 16 дэд сайд томилох бөгөөд өнөөдөр 14 хүнийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилно. Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, Боловсролын дэд сайд нараар томилох хүмүүсийг тодроогүй байгаа аж. Засгийн газар бүтээмж болон хяналтын 128 менежер, сайд нарын зөвлөхүүд гээд нийт 150 орчим албан тушаалыг цомхотгож, оронд нь 16 дэд сайдыг томилж байгаа юм.

  1. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин- Гадаад харилцаа хариуцан ажиллана.
  2. Сангийн дэд сайд Б.Хулан-Татварийн шинэчлэл, ОУ-ын санхүүгийн хэлэлцээр хариуцна.
  3. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ -Хууль зүй, дотоод хэрэг хариуцан ажиллана.
  4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир – COP 17- ложистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, хэлний мэдлэг, менежмэнт , Тэрбум Мод төслийн хэрэгжилт, Уур амьсгалын өөрчлөлтийн томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцан ажиллана.
  5. Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба -Батлан хамгаалах
  6. Зам тээврийн дэд сайд Г.Ганболд -Зам тээвэр
  7. Гэр бүл, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо -Нийгмийн даатгалын шинэчлэл, Гэр бүлийн хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг хариуцна.
  8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав -Цагаан алт, Хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллана.
  9. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин -Газрын тос, бензин шатахууны хангалтын асуудал хариуцна Оюу толгойн татварын асуудал хариуцан ажиллана.
  10. Эрчим хүчний дэд С.Далхаасүрэн -Эрчим хүчний салбар
  11. Аялал жуулчал, соёл, спорт, залуучуудын дэд Г.Дашням -Спорт, аялал жуулчлал хариуцна.
  12. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Дэд сайд Г.Баярхүү -Цахим хөгжил, инновац, харилцаа холбоо хариуцан ажиллана.
  13. Эрүүл мэндийн Дэд сайд Г.Номин -Нийгмийн эрүүл мэндийн салбарыг хариуцна
  14. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дэд сайд С.Даваасүрэн-Монгол Улсын 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг тус тус хариуцан ажиллахаар танилцуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нэгдүгээр тойрог замын төслийг хэрэгжүүлснээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал багасна

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд...

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.12.16)...

Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна, төр хувийн хэвшилтэйгээ...

Евразийн интеграци буюу худалдааны түр хэлэлцээр  

Засгийн газраас 11-р сарын 28-нд өргөн мэдүүлсэн Монгол Улс...