Friday, October 16, 2026

Нийслэлийн онцгой комисс усархаг бороо орохыг анхаарууллаа

Date:

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хурал өнөөдөр /2025.08.04/ боллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатарын өгсөн болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр өгсөн үүргийн дагуу НОК-ын орлогч дарга, хурандаа Г.Галбадрах дүүргүүдийн Онцгой комиссын шуурхай штабуудтай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 08:00 цагт /2025.08.04/ өгсөн мэдээллээр өнөөдөр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөвтэй гэж мэдээлсэн.

Иймд дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнд хоёр цаг тутамд мэдээлэл өгөх, бороо орсны дараа 30 минут тутамд үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэх, Туул гол, Дунд гол, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх мэдээ мэдээллийг шуурхай хүртээмжтэй зохион байгуулах, үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд ажиллах хүн, хүч, техник хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, удирдлага зохион байгуулалт, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллахыг чиглэл болголоо.

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодизи усны барилга байгууламжийн газар, ОСНААУГ, Ус сувгийн удирдах газар, УБЦТС ХХК, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Нийтийн тээврийн бодологын газар, Тээврийн Цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...