Saturday, October 17, 2026

Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд  Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсын “Оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш бөгөөд “Гуравдагч хөрш” Энэтхэг улстай хөгжүүлж буй  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэхэд Засгийн газар өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэн хэллээ. 

Уулзалтаар талууд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар хийж буй ажлыг шуурхайлж, зарим бодит алхам хийхээр тогтлоо. 

Манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбарууд болох уул уурхай, эрчим хүч, боловсролын салбарт хамтран тодорхой төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйд Ерөнхий сайд Г.Занданшатар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

Элчин сайд А.М.Готсурве хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хамгийн чухал гэдгийг онцолж, үйлдвэрийг аль болох эрт ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг тэмдэглэн хэлэв. 

2025 онд Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...