Wednesday, September 3, 2025

“Миний гэр бүл – Миний бахархал” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас уртын ээлжид удаан хугацаагаар алслагдан ажилладаг ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг уурхайн үйл ажиллагаатай танилцуулах “Миний гэр бүл – Миний бахархал” хөтөлбөрийг эхлүүллээ. Тус хөтөлбөр ирэх 11 дүгээр сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд эхний 10 гэр бүлийн 21 хүнийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбартаа хүлээн авч, уртын ээлжийн онцлог, уурхайн үйл ажиллагаа, уурхайчдын ажлын болон амрах байрыг танилцуулах аяллыг зохион байгууллаа.

Аяллын хоёр дахь өдөр уурхайчдын гэр бүлийн гишүүд зочны аюулгүй байдлын зааварчилгаа авснаар Нүүрс баяжуулах үйлдвэр, уурхайн зочны тавцан, зогсоолын талбайд хүрэлцэн ирж уурхайн үйл ажиллагаа, хүнд машин механизмтай танилцлаа. Мэдээлэл хүргэж буй мэргэжилтнүүдээс гадна манай ажилтнууд гэр бүлдээ салбарын үйл ажиллагаа, уулын ажил, машин техникийн талаар танилцуулсан нь ажлаа илүү ойлгуулах, бахархуулах үйл явдал боллоо гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байв.

Аяллын төгсгөлд салбарын захирал С.Гансүх тэдэнд хандан “- Манай ажилтнуудын гэр бүл Тавантолгойн уурхай, компанийн үйл ажиллагаатай газар дээр нь хүрч ирэн танилцсанд талархаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн үнэт баялаг бол уурхайчин та, таны гэр бүлийн гишүүд юм” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын хүн нэг бүрд хаяглан ирүүлсэн талархлын захидлыг уншиж, дурсгалын зурагтай хамт гардуулан өгч, үдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК гэр бүл, хүүхдийн эрхийг дээдэлсэн эерэг нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Электрон тамхи нь цахилгаан барааны бүлэгт багтдаг, онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн гэжээ

Гаалийн ерөнхий газраас электрон тамхины талаар хэвлэлд гарсан мэдээлэлтэй...

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт болно

БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалт...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард...

Есдүгээр сарын башёгийн оноолт эрэмбийг зарлалаа

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн Аки башёгийн банзүкэ...