Saturday, February 7, 2026

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль амжилттай болж өндөрлөжээ

Date:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт болж өндөрлөжээ. Энэ удаагийн нөхөн сонгуулиар сонгогчдын ирц 40 хувьтай байв. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сум (69.1 хувь),  Өмнөговь аймгийн Ноён сум (63.5),  Сүхбаатар аймгийн Халзан сум (60.2 хувь)-ын сонгогчдын ирц өндөр байлаа.  

Нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад Монгол Ардын Нам (МАН)-аас 58, Ардчилсан нам (АН)-аас 49, ХҮН намаас 3, Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас 2, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлдөв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэг мандатад сонгогчдын санал тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар сумын сонгуулийн хорооны шийдвэрээр энэ сарын 28-ний өдөр нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймаг, сумын сонгуулийн хороод тухайн шатны сонгуулийн дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлнэ.

Сонгуулийн урьдчилсан дүнтэй https://m-election.mn/electionresult холбоосоор танилцах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн нүүрсийг 9.1 сая ам.доллароор арилжаалжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний...

Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгахаар болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант сумын...

Ерөнхий сайд Г.Занданшатар “Улсын аварга малчин” Д.Батзоригтод хүндэтгэл үзүүллээ

ЭРДЭНЭСАНТ СУМ СҮҮЛИЙН 19 ЖИЛИЙН ХУГАЦААНД 22 “УЛСЫН АВАРГА...