Wednesday, October 7, 2026

Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг сайжруулах стратеги боловсруулах ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо

Date:

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхи ба амар тайван нийгэм” зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ СТРАТЕГИ боловсруулах Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч ч мөн энэхүү стратегийг ойрын хугацаанд боловсруулж батлуулахыг үүрэг болгоод байгаа билээ. Энэхүү стратеги нь байгалийн гамшиг, гоц халдварт өвчин тахал, нийгэм эдийн засгийн хямрал, мэдээллийн болон кибер халдлага, дайн бүхий байдал гээд аливаа эрсдэл аюул нүүрлэсэн үед бүх нийтээрээ БЭЛЭН БАЙХ, ДАСАН ЗОХИЦОХ, ДАВАН ТУУЛАХ, ТҮРГЭН СЭРГЭХ чадавхийг бий болгож тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

УРЬТАЖ МЭДЭХ, ТОСОЖ БЭЛДЭХ, ДАВАН ТУУЛАХ, ТҮРГЭН СЭРГЭХ Энэ бол ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ-ын амин сүнс нь гэдгийг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...