Monday, August 17, 2026

Айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг сэргээнэ

Date:

Цахилгаанаар халаалтаа шийдвэрлэсэн айл өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулах талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг асуудлыг Засгийн газрын дараагийн хурлаар дахин хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “220 вольтын сүлжээгээр холбогддог хэрэглэгч 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл 700 квт хэрэглээд түүнээс дээш хэрэглэснийг 50 хувь хөнгөлдөг байсан бол энэ хязгаарлалтыг 1500 квт болгож нэмэгдүүлсэн. Мөн шөнийн хэрэглээний хөнгөлөлт өглөөний 06:00 цагт дуусдаг байсан бол 09:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргаж байна. 380 вольтын сүлжээгээр холбогддог айлууд өмнө нь 1500 квт-ын шөнийн тарифыг хөнгөлдөг байсан бол одоо шөнийн хэрэглээг 3000 квт болгож нэмэгдүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт орсны дараа иргэдийн шөнийн тариф өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулахад дээд тал нь 30 орчим хувиар нэмэгдэнэ. 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

"Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар" (Dryland Forests,...

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...