Tuesday, June 30, 2026

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг улирал тутамд олгох байр суурьтай байна

Date:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг улирал тутамд шатлалттайгаар олгох байр суурьтай байна. Ингэснээр инфляци өдөөхгүй байхад ач холбогдолтой гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэдэд ногдол ашгийн эхний урьдчилгааг олгох үед 350 мянган төгрөгийг 2024 оны ногдол ашиг болгон олгох боломжтой гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компани илэрхийлсэн.

Тиймээс үлдэж байгаа 200 мянган төгрөгийн 100 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, үлдсэн 100 мянган төгрөгийг дараа улиралд хувааж олгох нь зохимжтой гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ гаргана.

Мөн өнөөдрөөс И Монгол-оор санал асуулга явуулна. 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах эсвэл хуримтлалын сан руугаа хийх, эсвэл хуримтлалын сан руу хийсэн мөнгөө нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн төслийг санхүүжүүлэхэд зарцуулах уу гэдэгт иргэн та сонголтоо хийх боломжтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...