Friday, May 15, 2026

“Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025” энэ сарын 16-22-нд болно

Date:

Нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийт, ялангуяа хүүхэд, залууст танин мэдүүлэх, өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээг хөгжүүлэх зорилгоор “Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025” арга хэмжээг 2025 оны 2-р сарын 16-22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Одоогоор бэлтгэл ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Фестивальд иргэд ая тухтай оролцох боломжийг хангах үүднээс өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг өвлийн спортын арга хэмжээнд биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаагаар саатан морилоорой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...