Sunday, December 21, 2025

Төв аймгийн багачуудын “Миний нутаг 2023” наадам боллоо

Date:

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойн өдөр Төв аймгийн Зуунмод хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Миний нутаг-2023” аян дүнгээ гаргаж, яруу найраг, эсээ, гар зургийн уралдааны шилдгүүдээ тодрууллаа. Төв аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Нутгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаагийн санаачилгаар зохион байгуулсан уг аян 14 хоногийн хугацаанд хоёр үе шаттай үргэлжилж ийнхүү дүнгээ гаргасан байна. Их зохиолчийн зохиол бүтээлийг сурагч багачуудад сурталчлан таниулах, ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, сэтгэн бодох, эх хэлээрээ яруу сайхан найруулах, бодол санаагаа илэрхийлэх, зохион бичих ур чадварыг нь хөгжүүлэх зорилготой “Миний нутаг-2023” аяны “Миний нутаг 2023” хүүхдийн уран уншлагын наадамд,

1. V сургуулийн 5б ангийн хамт олон

2. V сургуулийн 4а ангийн хамт олон

3. IV сургуулийн 4а ангийн хамт олон шилдгээр шалгарчээ.

“Хэнз хурга 2023” хүүхдийн яруу найргийн наадамд

1. V сургуулийн 7в ангийн сурагч Удвал

2. V сургуулийн 9а ангийн сурагч Аззаяа

3. V сургуулийн сурагч 8б ангийн сурагч Энхбаяр нар эхний байруудад шалгарсан байна.

“Од 2023” гар зургийн уралдааны 6-12 дугаар ангийн төрөлд:

1. “Хүмүүн” цогцолбор сургуулийн 12д ангийн сурагч Түвшинтулга

2. “Хүмүүн” цогцолбор сургуулийн 12д ангийн сурагч Дөлгөөн

3. V сургуулийн 9б ангийн сурагч Батням шилдгээр шалгарч “Хүмүүн” цогцолбор сургуулийн 6ж ангийн сруагч Бүжин, Хонгорзул нар тусгай байр эзэлжээ.

Гар зургийн уралдааны 1-6 дугаар ангийн төрөлд

1. “Хүмүүн” цогцолбор сургуулийн 2е ангийн сурагч Н.Төгөлдөр

2. V сургуулийн 4а ангийн сурагч Б.Нинж

3. V сургуулийн 4б ангийн сурагч Г.Хулан нар эхний байрт шалгарч V сургуулийн 2б ангийн сурагч А.Сувд тусгай байр эзэлсэн байна.

“Бидний мэдэх Д.Нацагдорж” эсээ бичлэгийн уралдаанд

1. V сургуулийн 11а ангийн сурагч Золзаяа

2. V сургуулийн 12а ангийн сурагч С.Номин

3. “Хүмүүн” цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч Цэцэгмаа нар шилдгээр шалгарчээ.

“Миний нутаг 2023” аяны яруу найраг, уран уншлагын тэмцээний шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Г.Сонинбаяр, зохиолч, найруулагч М.Энхболд нар ажилласан байна. Яруу найраг, уран уншлага, гар зураг, эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдын шагналыг Төв аймгийн Засаг даргын орлогч, Нутгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаа, Төв аймгийн тавдугаар сургуулийн захирал Д.Хуягбаатар нар гардуулж, сурагчдад баяр хүргэлээ. “Миний нутаг-2023” аяны хүрээнд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд Төв аймгийн Зуунмод хотын ерөнхий боловсролын сургуулиудын 1600 гаруй сурагч оролцсон байна. Уг наадмыг цаашид уламжлал болгон жил бүр их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдрөөр зохион байгуулж байхаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун...

“Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр...

Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Санжаагийн Наранцогтыг...

Их хэмжээний байгалийн чулуу хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ

Сайншанд дахь гаалийн газрын харьяа "Чойр" гаалийн салбарын хяналтын...