Wednesday, July 1, 2026

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурийн ажил бүрэн дуусчээ

Date:

Уг замын нийт ажил 89.51 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил бүрэн дууссан байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 84.24 хувь, дөрөвдүгээр багц 78.21 хувийн, нийт 89.51 хувийн гүйцэтгэлтэйгээр 258 хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

 Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 73.6 хувийн гүйцэтгэлтэй.

Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 79.53 хувь, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 69.59 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 78.41 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 70.74 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 69.86 хувийн гүйцэтгэлтэй, 538 хүн, 246 техник, машин мехнизмтай ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...