Monday, November 25, 2024

“Хурмастын дагина” балет ДБЭТ-ын тайзнаа амилна

Date:

УДБЭТ-ын хамт олон түүхт 60 жилийнхээ ойн хүрээнд “Хурмастын дагина” шинэ балетыг тоглох гэж байна.

2023 онд ДБЭТ-ийн хамт олон шинэ дуурь, балет бүтээн туурвиж, урын сангаа баяжуулахаар төлөвлөжээ. Төлөвлөсөн ёсоор шинээр Ж.Вердийн “Макбет” дуурийг дөрөвдүгээр сард бүтээж, дэлхийн сонгодог бүтээлийн тоог нэгээр нэмсэн бол, ирэх зургадугаар сард Монголын сонгодог шинэ балетын тоог нэгээр нэмэх гэж байна. ДБЭТ-ын түүхт 60 жилийн ойд зориулсан “Хурмастын дагина” цоо шинэ, үндэсний сонгодог балетыг үзэч олондоо өргөн барьхад бэлэн болжээ. Хурмастын дагина балетыг МУСТА Б.Баярмагнайн цомнолоор МУАЖ А.Энхтайван хөгжмийг бичиж, ерөнхий продюсераар МУАҮГА Ч.Чинбат, продюсераар МУГЖ Ц.Төвшинтөгс, удирдаачаар МУСТА Ц.Гансүх, ерөнхий балетмейстрээр ДБЭТ-ын балетын гоцлоочоор МУСТА Г.Батчимэг, балетмейстрээр МУСТА М.Нямтайван, ерөнхий зураачаар МУСТА Д.Батнасан, МУСТА Ц.Ганзориг, хувцасны дизайнераар МУСТА Ж.Болортүвшин нар ажилласан байна.

ДБЭТ-ын тайзнаа 1990 оноос хойш Х.Билэгжаргалын “Бөртэ чоно”, Ц.Нацагдоржийн “Гүюг хаан”, А.Батдэлгэрийн “Арванхоёр жил”, Б.Шаравын “Зуурдын орон”, С.Соронзонболдын “Их домог”, А.Батдэлгэрийн “Гэсэр Номун хан”, “Тэнгэрийн ташуур” гэсэн үндэсний сонгодог долоон бүтээл тавигдаж байжээ. 2011 оноос хойш ДБЭТ-т шинээр үндэсний балет тавигдаагүй байсан юм. Тиймээс энэ бүтээл нь Монголын театрын түүхийг нэгэн хуудсаар баяжуулах түүхэн уран бүтээл болж байна.

Хөгжим: А. Энхтайван МУАЖ

Цомнол: Б. Баярмагнай МУСТА

“ХУРМАСТЫН ДАГИНА” Хоёр бүлэг, таван үзэгдэлт балет

Дүрүүд:

1. Баргабаатар (Хорь Түмэдийн хан)

2. Айсухан Гоо удган (Баргабаатарын эхнэр)

3. Эльюдэр мэргэн (Баргабаатарын том хүү) – Э.Эрдэнэжаргал, Д.Нацагдорж

4. Хоридай мэргэн (Баргабаатарын отгон хүү) – Ө.Мөнхжин, Х.Галтулга

5. Дангина буюу Шаралдай Гоо хатан (Хоридай мэргэний эхнэр) – Б.Саруул /МУГЖ/, М.Нандинцэцэг

6. Долоон хун шувуу – О.Олонбаяр, Б.Хулан, Д.Хишиг, Э.Уянга, Г.Нямцэрэн, Б.Марал

7. Айсухан Удганы түшээ

8. Ардууд – Балетын жүжигчид

9. Цэргүүд – Балетын жүжигчид

Өнөө цагт монголчууд бид өөрсдийн түүх соёлыг “Монголын нууц товчоо”, “Хөх судар”, “Алтан товч”, “Эрдэнийн товч” зэрэг түүхэн судар, зохиолуудаас уншиж танилцан, дотоод гадаадын эрдэмтдийн олон талт судалгааг хойч үедээ таниулах ажлыг өрнүүлж байна. Олон зууны туршид барга, буриад түмэн уг гарвалаа хун шувуунаас үүдэлтэй хэмээн дуулж, хүүрнэн хөөрөлдөж явсан домог түүх нь өнөөг хүртэл үргэлжилсээр… Тэнгэр язгуурт, хөх толбот монголчууд бидний түүх, гарал үүсэл “Монголын нууц товчоо”-нд бичигдэж үлдсэн. “Монголын нууц товчоо”-ны 5-22 зүйлд Хорь Түмэд аймгийн тухай нэлээд тодорхой бичигдсэн байдаг. Хорь Түмэд гэдэг нь Хорин Түмэн /200.000/ иргэдтэй гэсэн утга бүхий юм. Есдүгээр зуун буюу манай эриний 870-аад оны үед амьдарч байсан Хорь Түмэд аймаг нь өргөн уудам газар нутагтай, хүн ам олонтой, ан гөрөө, хагас мал аж ахуй эрхэлсэн амьдралтай Монголын томоохон аймгуудын нэг байжээ. Өнөөгийн түүхчдийн хэллэгээр Гөрөөсөн Гүрвэлийн Үе гэх. /Хагас мал аж ахуй, хагас ан гөрөөгөөр амьдардаг гэсэн утгатай/ 850 – 870-аад оны үед, тэр үеийн хан Барга баатарын эхнэр Айсухан Гоо удган нь гурван хүү төрүүлсэн гэж түүхэнд тэмдэглэгджээ. Том хүү Эльюдэр мэргэн, дунд хүү Гурдай мэргэн, бага хүү нь Хоридай мэргэн /зарим түүхэнд Хорилардай мэргэн гэж тэмдэглэгдсэн байдаг/. Түүхчид дунд хүү Гурдай мэргэний талаар төдийлөн дурдаагүй байна. Хоридай мэргэн нь гурван эхнэртэй байсан гэж Монголын барга, буриад судлаачид үздэг. Анхны эхнэр нь Баргажин төхөм гарвалтай Баргудай баатрын охин Баргужин гоо бөгөөд Монголдоо төдийгүй дэлхийд анх “Эвийн сургаал” айлдсан ухаант эх Алунгоо хатны ээж болно. Хоёрдугаар эхнэр нь Хурмастын дагина Асура тэнгэрийн долоон гүнжийн отгон нь. Барга баатар хан түүнд Шаралдай гоо хатан хэмээх нэрийг өгчээ. Шаралдай гоо хатнаас таван хүү төрсөн ба тэдгээрийг өнөөгийн барга, монгол, буриад түмний язгуур овог гэж түүхчид үздэг. Магадгүй хун шувуунаас хүн биеийг олж төрсөн гоо бүсгүйг Хурмастын дагина буюу Дангина гэж нэрлэсэн байж болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...