Thursday, July 2, 2026

С.Бямбацогт: Европ тивийн зүүн хаалга БНПУ руу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Тухайлбал “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар гарын үсэг зурав.

Польш Улс бол Европ тивийн зүүн үүд хаалга гэгддэг. Тэр ч утгаараа манай улсын тээвэрчид БНПУ руу тээвэр хийх замаар эдийн засаг, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Манай хоёр улсын хооронд өмнө нь тээвэр тодорхой хэмжээнд явдаг байсан. ОХУ, Беларус зэрэг улс тээвэр хийж, манай улсад ирдэг байсан бол, одоо манай тээвэрчдэд европ тив рүү тээвэрлэлт хийх боломж, нөхцөл бүрдэж байгаа нь туйлын ач холбогдолтой. БНПУ-аас манай улс руу хийж буй тээврээр дийлэнх нь жимс жимсгэнэ, барилгын материал, савласан бүтээгдэхүүнүүд байдаг. Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр байгуулж буй өнөөдрийн санамж бичгийн үр дүнд дээрх төрлийн тээвэрлэлтийг монгол тээвэрчид маань тээвэрлэх боломжтой боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...