Friday, November 22, 2024

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллав

Date:

Онцгой байдлын албаныхан эх орондоо төдийгүй Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцон олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвараа харуулж, төр засаг, ард түмэндээ энх цагийн баатрууд хэмээн хүндлэгдэж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхийлөгч илэрхийлэв.

Гамшиг, ослын давтамж нэмэгдэж, улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчин эрс өөрчлөгдөж байгаа энэ  үед бүх нийтээрээ сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх нь нэн чухал байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй нягт хамтран ажиллаж, ард иргэдийг гамшиг, ослоос өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг, чадвартай болгоход онцгой анхаарах шаардлагатайг хэлэв.

Баруун бүсийн Онцгой байдлын газар бүс нутагт үер, цас, зуд, хээрийн түймэр, хүн, малын халдварт өвчин, уулын осол, ялангуяа уул, усны аврах ажиллагааны бэлэн байдал, дадлага туршлага, ур чадвараараа  улсдаа тэргүүлэх байгууллага байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцоо, хичээл зүтгэл, манлайлал чухал гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх алба хаагчдын найдвартай ар тал, түшиг тулгуур болсон хань ижил, гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...