Saturday, August 22, 2026

БНХАУ руу иргэд автомашинтайгаа зорчдог болгохыг зорьж байна

Date:

Хил боомт нээлттэй болсноос хойш манай иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их гаргах болжээ. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас Монгол, Хятадын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашиныг нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулсан байна. Энэхүү журмын төслийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахыг хичээж байгаа гэдгээ ЗТХЯ-наас мэдээллээ. Энэ асуудал ажил хэрэг болвол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэнэ.

Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг нээж байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж аймагтай иргэд ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...