Wednesday, October 7, 2026

“Оюутолгой”-н ТУЗ-д Н.Багабандийн оронд Ж.Таныг нэр дэвшүүллээ

Date:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Жамбалдоржийн Таныг “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлжээ. Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм.

Ж.Тана АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Эдийн засгийн форумын дэргэдэх “Глобал Шэйпэрс” нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Үүний дараа “Рио Тинто” компанийн Австрали дахь салбарт ажиллаж байжээ.

Ж.Тана Харвардын их сургуульд бакалаврын зэргээ хамгаалсан анхны монгол төгсөгч юм. Тэрбээр “Монголын залуу оюутан” хөтөлбөр болон “Монгол мөрөөдөл” ТББ-н үүсгэн байгуулагч ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...