Monday, November 25, 2024

“Дэмидийн Хишигт” номын нээлт боллоо

Date:

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют” театрт номын хур буув. СУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн бүтээлүүд болох Соёл урлагийн тайлбар толийн долоо, наймдугаар боть “Телевиз”, “Номын сан” цувралууд, мөн Монгол Улсын кино урлагийн түүхийн салшгүй нэг хэсэг болсон нэрт найруулагч Д.Хишигтийн “Дэмидийн Хишигт” номын баяр боллоо.

Соёл урлагийн их сургуулиас санаачлан урлаг, соёлын дээд мэргэжилтэн бэлтгэж байгаа бусад улс орны мэргэжлийн сургалтыг нутагшуулж, салбартаа дэг сургалт бий болгосон, үндэсний урлагийн өвийг шавь нартаа өвлүүлж яваа тэргүүлэх зэргийн багш нарынхаа сургалт, судалгаа, уран бүтээлийн өвийг баримтжуулж “Профессорын өв” цуврал номыг бэлтгэн гаргадаг. Энэ удаад Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Хүндэт профессор, Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” оюутны олон улсын наадмын Хүндэт ерөнхийлөгч Д.Хишигтийн “Дэмидийн Хишигт” номыг уншигчдын хүртээл болгож байгаа нь энэ юм.

Мөн СУИС-иас эрхлэн хэвлүүлж буй “Соёл урлагийн тайлбар толь” цувралын VII боть “Телевиз” тайлбар толийг Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн эрдэмтдийн баг эрхлэн бэлтгэж, нээлтээ хийв. Энэ тайлбар тольд Монгол Улсад телевизийн салбарыг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагчид болон энэ цагийн уран бүтээлчдийн төлөөлөл, алдар гавьяатнууд, эрдэмтэн судлаачид, телевизийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд хүчин зүтгэсэн хүндэт профессорууд түүнчлэн телевизийн нийтлэл нэвтрүүлэг, уран бүтээл, техник технологи, бичлэгийн төрөл зүйлийн нэр томъёо, телевизийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, сургалт судалгааны байгууллага, ном, телевизийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг уралдаан наадам, дотоод гадаадын телевизүүд, студи, продакшн, телевизийн үйл ажиллагааны эрх зүйн бодлого, зохицуулалтын талаарх хууль тогтоомж, холбогдох бусад баримт бичиг зэрэг нийт 1935 нэр томъёоны тайлбар багтжээ.

СУИС-ийн Соёлын сургуулийн эрдэмтдийн багаас эрхлэн бэлтгэсэн “Соёл урлагийн тайлбар толь” цувралын VIII боть “Номын сан” тайлбар тольд Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж, хөгжсөн 100 гаруй жилийн түүхэнд үйл ажиллагаа явуулж ирсэн төв, орон нутаг, бүх шатны сургууль, байгууллагын номын сан, номын санчид, дэлхийн томоохон номын сангууд, сургалтын байгууллага, тус салбараас төрөн гарсан алдар суутан, эрдэмтэн судлаач, мэргэжлийн зарим үг хэллэг, нэр томъёог тайлбарласан нийт 1043 толгой үг багтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...