Saturday, November 23, 2024

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр урьд өмнө байгаагүй өндөр дүнтэй

Date:

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод хэлэлцэн дэмжжээ.

Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Уур амьсгалын ногоон сан, Европын хөрөнгө оруулалтын банкны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Эдийн Засаг, хөгжлийн яамнаас хөдөө аж ахуйн ложистик, ханган нийлүүлэлтийн төв, үйлдвэр болон кластерын зориулалттай байршлуудыг тодорхойлж, мөн Азийн хөгжлийн банкны зүгээс нийгэм, эдийн засаг байгаль орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тодорхойлсон байршлуудад харьцуулалт хийж нийт 15 аймгийн төв болон 34 сумын төвүүдэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгосон юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол батлагдсан. Энэ хүрээнд Засгийн газарт гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах үүргийг өгөөд байгаа боловч тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй бөгөөд тодорхойгүй байгаа аж. Иймд аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжсэнээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой эхний 15 аймгийг сонгож, цаашид гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзжээ. Түүнчлэн тус хөтөлбөр хэрэгжсэнээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 хөгжлийн тулгуур болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн хувьд өрсөлдөх чадвартай аймаг, сумдын төвийг бий болгон, мал аж ахуйн өртгийн сүлжээг өргөтгөх ба цаашлаад бүтээгдэхүүний өртгийг бууруулах чиглэлээр хөгжлийн загвар, хувьслыг дэмжих чухал үр дүнг бий болгоно. Мөн Монгол Улсын хөгжлийг аймгийн төвүүд рүү чиглүүлэх, хотоос хөдөө рүү шилжин явах хөдөлгөөнийг дэмжих ба байгаль орчны эерэг үр нөлөөллийн хувьд тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, бэлчээрийн менежментийг сайжруулах зорилготой болно гэж үзүэж буй юм байна.  

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 3 транч бүхий урьд өмнө байгаагүй өндөр дүн бүхий буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлүүд олгогдох аж.

Тухайлбал нийтдээ 78 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Азийн хөгжлийн банк /3.0 сая ам.доллар/, Уур амьсгалын ногоон сан /45.0 сая ам.доллар/, Европын хөрөнгө оруулалтын банк /30.0 сая ам.доллар/-нуудаас хуваарилахаар мэдэгдээд байна. Цаашид Ерөнхий хэлэлцээрийг яаралтай батлуулснаар Уур амьсгалын ногоон сангаас олгох 45 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг хадгалах боломжтой болох юм байна.

Түүнчлэн, Уур амьсгалын ногоон сангаас авч буй зээл /130 сая ам.доллар/ нь 0 хувийн хүүтэй 10 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 40 жил эргэн төлөх нөхцөлтэй, мөн Азийн хөгжлийн банкнаас авч буй зээл /270 сая ам.доллар/ нь 2 хувийн хүүтэй 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банкнаас авч буй зээл /150 сая ам.доллар/ нь тогтмол 2.92 хувийн хүүтэй 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...