Saturday, November 23, 2024

Ах, дүү хоёр Зэвсэгт хүчинд алба хааж байна

Date:

Лхагвасүрэнгийн Лхагвадорж, Лхагвасүрэнгийн Пүрэвдорж гэх ах дүү хоёр өнөөдөр Зэвсэгт хүчний 014, 119 дүгээр ангид хугацаат цэргийн албаа хааж байна. Тэд Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат, ах нь 22 насандаа, дүү нь 18 насандаа татагдсан бөгөөд хоёулаа хамт албандаа мордоход аавынх нь “Миний хүүхдүүд эр хүн болж төрсний учир нь энэ байхгүй юу. Ханиндаа яваад ир. Нэг ангид очих гэж өргөдөл өгөөд хэрэггүй. Анги бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэр бүрээс суралц, хатуужилтай бол. Эр хүн үг даах, итгэл даах, өл даах чадвартай байхад цэргийн алба тусалдаг юм” гээд явуулжээ.

Байлдагч Л.Лхагвадоржийн хувьд 2021-2022 онд Кино урлагийн дээд сургуулийг зураглаач мэргэжлээр суралцан дүүргэж, “Mongol HD” телевизэд зураглаачаараа ажиллаж байгаад цэргийн албанд морджээ. Цэрэгт ирэх хүртэл хагас жил ажиллахдаа олон шоу, хөтөлбөрүүдийг зурагласан нь том туршлага болж, дадлагажуулсан гэнэ. Ялангуяа Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадмын тус телевизийн шууд дамжуулалтыг зураглаач ах нартайгаа гүйцэтгэснээрээ бахархаж явдаг байна. Ажлын хамт олондоо “Цэрэгт явлаа” гэхэд “Халагдаад эргээд ирээрэй. Таны ажлын байрыг бид хадгалах болно” гээд цөмөөрөө баяр хүргэн үджээ.

Байлдагч Л.Пүрэвдорж харин сумынхаа Ерөнхий боловсролыг сургуулийг төгсөж, 2021-2022 онд үргэлжлүүлэн аймгийнхаа Политехник коллежийг гагнуурчин мэргэжлээр суралцаж төгссөн байна. Төгсөөд сумандаа мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ аав, ээждээ тусалж, дүү нарынхаа хичээл номыг хийлгэдэг байж. Тэр бас боксоор хичээллэдэг, сум, аймагтаа тодорхой амжилтуудыг үзүүлсэн тамирчин бөгөөд аав Б.Лхагвасүрэн жолооч, ээж А.Цэрэндолгор оёдолчин, дүү Л.Урангоо оюутан, бага дүү Л.Хишигдорж зургаадугаар ангийн сурагч гэнэ.

Цэргийн тангараг өргөх ёслолд аав, ээж хоёр нь хоёр дүүг нь нэг нэгээр нь дагуулаад ирж. Аав нь том хүү, ээж нь бага хүү дээрээ ирээд жавхаатай сайхан цэрэг болсныг нь магтаад гар утсаар хөвгүүдээ “уулзуулжээ”.

Ахмад Д.Болор

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...