Sunday, November 24, 2024

Нүүрсний арилжааг биржээр хийж, С зөвшөөрлийг ил тод болголоо

Date:

Засгийн газраас нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангаж байгаа. Энэ хүрээнд өчигдөр “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг биржийн нүүрсний спот гэрээний дуудлага арилжааны системээр дамжуулан амжилттай хийжээ. Анх удаа зохион байгуулсан туршилтын дуудлага арилжаагаар 12,800 тонн нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгсөн бөгөөд арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжаа амжилттай явагдсан байна. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсийг хөрөнгийн биржээр дамжуулан зах зээлд гаргана гэдэг асар том дэвшил. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгайг хааж байгаа гэсэн үг. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр нь биржээр худалдаалж эхэлнэ.

Дээр нь Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний С зөвшөөрлийг ил тод, нээлттэй болгоод байна. Тус компани нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн “С” төрлийн зөвшөөрөл олгоно. 2023 оны нэгдүгээр улиралд нийт 7,800 “С” зөвшөөрөл олгохоос 60 хувь  буюу 4,680 зөвшөөрөл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний тээвэрлэлтэд хамаарах аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээвэр, борлуулалт, худалдан авахтай холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгосон. Ингэснээр олон нийтийн хяналт, оролцоо нэмэгдэж компанийн үйл ажиллагаа ил тод болсон. Энэ удаа олон нийтийн хардлага төрүүлдэг “С” зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн www.ett.mn цахим хуудаст нээлттэй байршуулжээ. Мэдээлэл нээлттэй болсноор ямар аж ахуйн нэгжид хэдэн “С” зөвшөөрөл олгогдсон, тухайн аж ахуйн нэгжийг хэн эзэмшдэг зэрэг бүх мэдээлэл ил тод болох юм.  

Ийнхүү нүүрс тээвэр, худалдан борлуулалттай холбоотой бүх үйл ажиллагаа ил тод, нээлттэй, биржийн зарчмаар шударга, эрх тэгш нөхцөлөөр явагддаг болсноор уул уурхайн салбар дахь авлига, албан тушаалын хэргүүд цаашид гарах нөхцөл бүрэн хаагдаж байна. Энэ бол Засгийн газар нүүрсний хэргийг олон нийтэд зарлаж, “Эрдэнэт Тавантолй” ХК- Бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойших гурван сар хүрэхгүйн хугацаанд гарч буй эерэг сайн өөрчлөлт юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...