Tuesday, April 22, 2025

Улаанбаатар хот Ерөнхий төлөвлөгөөгүй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна

Date:

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Орхоны хөндийд хот байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр Шадар сайд С.Амарсайхан Улаанбаатар хотын 2020-2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг яаралтай УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлэх хэрэгтэй байгааг дуулгав. Учир нь 2020 онд Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний хугацаа дууссан юм байна. Гэтэл 2020-2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй явж байгаа аж. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байхгүй болохоор нийслэл хотод тулгамдаад буй асуудлыг шийдэхэд хүндрэл үүсээд байгааг Шадар сайд анхааруулж энэ асуудлыг анхааралдаа авахыг Барилга, хот байгуулалтын яамны удирдлагад дуулгасан.

Ташрамд сонирхуулахад, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн байна. Түүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд нийт зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан аж. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор баталсан байна. Тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж,  “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж, нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байгаа юм.

Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дууссантай байгаатай холбогдуулан Улаанбаатар хот цаашид хэрхэн хөгжих вэ гэдгийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах нээлттэй уралдааныг зохион байгуулсан байна. Уралдаанд ирүүлсэн шилдэг, шинэлэг санаануудад үндэслэн үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулж, 2020 онд Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж дэмжжээ. Тус үзэл баримтлалын дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны аравдугаар сараас эхлэн боловсруулж, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаач 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байна.

Үүнээс гадна яамд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөх үйл ажиллагааг зохион байгуулжээ. Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нээс аравдугаар сарын 29-ний хооронд нэг сарын хугацаанд иргэд, олон нийтээс санал авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...