Wednesday, July 1, 2026

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнээс О.Наранбаатар шагнал хүртжээ

Date:

“ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2022”-ЫН ӨРӨГ УГСРАЛТЫН ТЭМЦЭЭНИЙ ОРОЛЦОГЧ О.НАРАНБААТАР “MEDALLION FOR EXCELLENCE” ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

“Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Монголын оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртжээ. Энэ мэргэжлээр Герман, Хятад, Швейцар улс алтан медаль хүртсэн байна. Харин мөнгө, хүрэл медаль олгохгүйгээр “Medallion for excellence” шагнал олгож байгаагаараа онцлог юм. Тэмцээнд нийт 19 орны оролцогчид ур чадвараараа өрсөлдсөн аж. Түүний эксперт багшаар Барилгын политехник коллежийн багш Л.Эрдэнэчулуун ажилласан. Оролцогч О.Наранбаатар нь өрөг угсрагч, угсралтын техникч мэргэжилтэй. Мөн зургийн техникч мэргэжлээр суралцаж байгаа чадварлаг мэргэжилтэн. Тэрбээр “Монголын ур чадвар”тэмцээний 2021 оны ялагч юм. “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монголын баг нийт 7 төрөлд оролцсон. Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, оролцогчид, багш нартаа талархал илэрхийлж, баяр хүргэе. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...