Wednesday, October 7, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн даваагаа ахиуллаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн кюүшюү башё Фүкүока хотноо 11 дэх өдрөө үргэлжиллээ. Өчигдөр буюу мягмар гарагт сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн озэки Шодайтай барилдаж ёритаоши мэхээр давснаар тэмцээнийг тэргүүлэгчийн эгнээнд үлдэж чадлаа. Хоошорюү есөн даваа, нэг унаатайгаар маэгашира Охогийн хамт тэмцээнийг хошуучилж байна. Тэрбээр өнөөдөр сэкивакэ Митакэүмитэй барилдана. Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр озэки Такакэйшод өвдөг шороодсоноор зургаан даваа, дөрвөн унаатай болов.

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр учраагаа давснаар гурван даваа, долоон унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Харин маэгаширагийн баруун жигүүрийн хоёроос босож барилдаж буй Ичиножо А.Ичинноров өчигдөр унаснаар хоёр даваа, найман унаатай болж, энэ сард 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй боллоо. Маэшаширагийн баруун жигүүрийн 10-т эрэмбэлэгдсэн Чиёошома Г.Мөнхсайхан учраагаа давснаар дөрвөн даваа, зургаан унаатай, маэгаширагийн баруун жигүүрийн 14-т эрэмбэлэгдсэн Азүмарү С.Тодбилэг учраагаа мөн давж, зургаан даваа, дөрвөн унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...