Tuesday, April 22, 2025

Өндөр технологи, инженерийн боловсролыг импортлох гарцыг өргөжүүлсэн айлчлал

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөв. Ерөнхий сайдын хувьд Европ дахь анхны айлчлалаа “Их долоо”-г тэргүүлж буй ХБНГУ-д хийсэн нь тохиолдлын хэрэг биш байв. Герман бол манай улсын гуравдагч хөрш. Тус улстай иж бүрэн түншлэлийн харилцаагаа улам ахиулж стратегийн түншлэлд шилжүүлэх талаар тохиролцжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер О.Шольцтой хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрчээ. Тухайлбал, өмнийн говьд баригдаж буй “Тавантолгой” цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг Ерөнхий сайд хүсчээ. Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг Герман Улстай хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мөн санал солилцсон байна.

Зэс боловсруулах үйлдвэр, Цахилгаан автомашин техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтжээ. Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдээр Монгол Улсын Засгийн газар Герман Улсын Засгийн газартай хамтран эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

Товчхондоо бол Германы сэргээгдэх эрчим хүч болон уул уурхайн салбарын өндөр технологи, боловсролын тогтолцоо тэр дундаа инженерийн боловсролыг Монголд импортлох гарцыг улам өргөжүүлэхэд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал ач холбогдолтой болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...