Wednesday, May 20, 2026

МАН-ын бүлэг 2023 оны төсвийн төслийн дагасан хуулийн төслүүдийг дэмжлээ

Date:

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг дагасан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.  Хурлаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Бүлгийн хурлаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөл, түүнийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж гишүүд дэмжлээ. Энэ долоо хоногийн мягмар гаригт Төсвийн байнгын хороо, пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Засгийн газраас өргөн барихдаа 2023 оны төсвийг дагаж нийт 102 хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хууль гэсэн хоёр том хууль орж ирж байна. Эдгээр хуультай холбоотой 82 хууль дагалдаж орж ирсэн” гэв. Мэдээллийн үеэр Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуулиудын ялгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариулахдаа “Нэгдүгээрт, одоо бид хяналтын нэгдсэн тогтолцоотой байгаа. Энэ нь МХЕГ дээр аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоогоор явж байна. Засгийн газар одоо явж байгаа энэ тогтолцоо болохгүй байна. Иймээс 13 хяналтын тогтолцоог салбарын сайдад нь өгье гэж үзсэн. Үндсэндээ мэргэжлийн хяналтуудыг салбар салбарт нь өгч байгаа.

Хоёрдугаарт, Засгийн газарт ерөнхий хяналтын чиг үүрэг гүйцэтгэх ажлыг ЗГХЭГ-т байлгая гэдэг хууль орж ирсэн. Өөрөөр хэлбэл, сайд нар нь хяналтын үүргээ явуулахдаа салбарын хяналтуудад хөндлөнгийн хяналт тавих, иргэд аж ахуй нэгж байгууллагуудын хяналтын байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилготой хөндлөнгийн агентлагийг Засгийн газар байгуулж ажиллуулах нь зүйтэй гэдэг чиглэлээр хяналтын тогтолцоог өөрчлөх хуулийн төслүүд орж ирсэн” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...

Нөөцийн махыг маргааш сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ

ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны...

“Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгах тохиролцоонд хүрчээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой...

Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...