Tuesday, November 26, 2024

Европын холбоо цөлжилт, хөрсний бохирдол, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Аксель Никэйзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай гуравдагч хөрш болох Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглээд Монгол Улс, Европын холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хэрэгжиж, Европын холбоо манай улсад Төлөөлөгчийн газраа нээсэн нь хоёр талын харилцаанд томоохон түлхэц үзүүлж буйг онцоллоо. Мөн цар тахлын амаргүй цаг үед Европын холбоо Монгол Улстай ойр дотно хамтран ажиллаж, вакцины дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж Боомтын сэргэлтийн хүрээнд агаарын тээврийг хөгжүүлэх зорилт тавьсан. Мөн Монгол Улс ирэх жилийг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлахаар төлөвлөж, энэ хүрээнд Европын холбооны улсуудруу хийх нислэгийн тоог нэмэхийг чухалчилж байна. Эрчим хүчний хараат байдлаас гарах зорилтын хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох тэр дундаа усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасан. Ногоон хөгжил, цөлжилтийг бууруулахад ч анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд Европын холбоотой хамтран ажиллах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Аксель Никэйз талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь цаг үеэ олсон, ялангуяа боомтын болон эрчим хүчний сэргэлтийн бодлого нь олон улс, бүс нутгийн хэрэгцээ сонирхолд бүрэн нийцсэн, сайн жишиг болж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, эерэг үр дүн гарч эхэлснийг сайшаалаа. Европын холбоо цөлжилт, хөрсний бохирдол, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд Монгол Улсыг дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй байгааг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...