Saturday, April 19, 2025

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав. Хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт өгч, цаашдын төлөв болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, хоёр улсын хамтын ажиллагааг тус тусын хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед БНХАУ-ын Засгийн газар, ард түмнээс Монголын ард түмэнд вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж, эд материалыг шуурхай нийлүүлж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс чухал байр суурь эзэлдгийг онцолж, цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шат ахиулахын төлөө байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал дэмжиж, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ.

Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилга, “Талын зам” хөтөлбөрийг харилцан уялдуулж, “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...