Saturday, November 8, 2025

НҮБ Монгол Улстай “Ногоон бонд”-ын хүрээнд хамтран ажиллахад бэлэн

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Самарканд хотноо ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /ESCAP/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /ESCAP/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг НҮБ талархан дэмжиж, дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг нь өндрөөр үнэлж буйг онцлоод, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, НҮБ-ын АНДЭЗНК-оос “Ногоон бонд” (Green Bond)-ын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн аж.

НҮБ-тай Ногоон бондын хүрээнд хамтран ажиллана гэдэг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын санаачилгад асар том дэмжлэг болно гэсэн үг. Манайд ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд үнэт цаасны бүртгэлийн ажиллагаа хүндрэлтэй, арилжааны банкнуудаас өөр төрлийн хөрөнгө оруулалтын институт байхгүй зэрэг олон асуудлууд бий. Гэхдээ нэн тэргүүнд хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй ажил бол Ногоон бонд гаргах гэдгийг Тогтвортой санхүүжилтийн холбооноос гаргасан “Ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураглал”-д тусгасан байдаг. Манай улс Парисын хэлэлцээрийн үед өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес болон төслүүдэд шаардлагатай санхүүжилтийг зуучилж өгөх даалгавартай тулгараад байгаа юм. Тухайлбал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд нийт 111.5 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо байдаг аж.

Ташрамд дурдахад өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Ногоон санхүүжилт, Бүс нутгийн чуулган”-ы үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн баримт бичгийг баталсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Тэмээн жингийн аяны тухай 7 ангит баримтат кино бүтээжээ

Өвөрмонголын уран бүтээлчид "Тэмээчин Алтан-Уулын тэмээн жингийн аяны тэмдэглэл”...

Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах,...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл...

“Эйр Индиа” компанийн онгоц “Чингис хаан” нисэх буудалд ослын буулт хийжээ

2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско –...