Thursday, October 22, 2026

Ичиножо А.Ичинноров Нагоя башёд сэкивакэ цолтой барилдана

Date:

Японы мэргэжлийн сүмогийн ирэх есдүгээр сарын башёгийн оноолт буюу банзүкэ гарчээ. Өнгөрсөн долдугаар сарын башёд түрүүлсэн Ичиножо А.Ичинноров ирэх сард цол нэмэн, маэгаширагийн баруун жигүүрийн хоёроос баруун жигүүрийн комүсүби болжээ. Ийнхүү тэрбээр саняакү буюу өндөр цолонд хүрлээ.

Нагоя башёг их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ манлайлан барилдана. Хоошорюү С.Бямбасүрэн баруун жигүүрийн сэкивакэ цолтой барилдах бол, Кирибаяма Б.Лхагвасүрэн баруун жигүүрийн комүсүби, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн гурваас, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн зүүн жигүүрийн 14, Миторюү Б.Төрболд маэгаширагийн зүүн жигүүрийн 16-аас босож барилдахаар эрэмбэлэгджээ.

Жюүрёо зиндааны баруун жигүүрийн хоёрт Азүмарү С.Тодбилэг, наймд Дайшохо Ч.Шижирбаяр, зүүн жигүүрийн 13-т Ошома П.Дэлгэрбаяр нар эрэмбэлэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...