Wednesday, October 7, 2026

“Чингис хаан” олон улсын нисэх буудал явах замын хөдөлгөөнд түр өөрчлөлт орно

Date:

Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барих ажлын хүрээнд “Хүннү молл”-ын баруун талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаагаас шалтгаалан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу явах замд түгжрэл үүсч байгаа тул зорчигч Та бүхэн нислэгийн цагаас хоцрохгүй байх үүднээс замын түгжрэлийг урьдчилан тооцоолно уу.

Зорчигч та бүхэн нислэгээс хоцрохгүй байх үүднээс дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна. Үүнд:

  • Замын түгжрэлийг тооцоолон эрт гарч, цагаа зохицуулах
  • Улаанбаатар – Налайх – Төв аймаг – ЧХОУНБ чиглэлийн замаар зорчих (Замын нийт урт – ойролцоогоор 80км)

Нүхэн гарц барих ажлын хүрээнд наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн, наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн чиглэлийн авто замын хөдөлгөөнд өөрчлөлт орох юм байна. Та бүхэн аюулгүй, болгоомжтой зорчин ирж нислэгээсээ хоцрохгүй байхыг хүсье.

“Хөшигийн хөндийн нисэх буудал” ТӨХХК, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...