Tuesday, August 11, 2026

Гадаадаас ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөнө

Date:

Монгол Улсад гадаадын улс орнуудаас ирэх зорчигчид наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр болжээ. Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын мутацлагдсан хувилбар /Омикрон ВА4, ВА5/-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байгаа, түүнчлэн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин 5 бүсийн 69 улс, оронд лабораториор батлагдсан тохиолдол 13340 бүртгэгдэж, уг өвчнийг ДЭМБ-аас 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр болсон байна.

Иймд зорчигч та бүхэн агаарын хөлөгт тарааж өгсөн “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг үнэн зөв бөглөн Хилийн нэвтрэх цэгт шалгуулан хураалгана уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...