Wednesday, July 23, 2025

Дэлхийн хамгийн жижиг шувуу-Үзэсгэлэнт бяцхан Hummingbird-

Date:

АНУ-ын баруун эрэг, Куба хавиар гол төлөв нутаглаж, зуны улиралд Аляска хүрч зусдаг эрээн дальт бяцхан шувуу Hummingbird буюу соно бялзуухай бол дэлхийн хамгийн жижиг шувуу юм. Энэхүү бяцхан шувуу байгалийн шалгара, хувьслын жинхэнэ гайхамшиг гэгддэг. Биеийн хэмжээ нь бараг зөгий шиг. Ердөө 5-6 см урт, 2 граммаас бага жинтэй аж. Хэдий тийм жижиг биетэй боловч секундэд 12-90 удаа далавчаа дэвж, агаарт нэг газраа тогтож чаддаг ба мөн хойшоо ухарч нисэж чаддаг цорын ганц шувуу гэнэ. Эрээн дальт бяцхан шувуу Hummingbird нь 15 м/с (54 км/ц) хурдтай нисдэг.
Маш үзэсгэлэнтэй, хурц тод өнгөтэй өд сөд нь тэднийг зөгийнөөс ялгаж өгдөг аж. Нисэх үед нь харвал нисдэг очир алмаазтай төстэй гэх нь ч бий.

Гуравдугаар сард тэдний орооны улирал эхэлдэг байна. Энэ үед эр соно бялзуухайнуудын хүзүү тод улаан, бие нь ногоон өнгөтэй болно. Эмэгчингийн бие нь хөх, хэвлий нь хар, хүзүү нь хар өнгөтэй байдаг. Эр бодгалууд толгойноосоо хоолой хүртлээ тод ягаан, улаан өнгөтэй болж жиргэн дуулах, агаарт үзүүлэх уран хөдөлгөөнөөрөө эмэгчингээ өөртөө татахыг эрмэлздэг аж. Hummingbird нэг инч урттай буюу кофены буурцагны хэмжээтэй өндөг гаргадаг байна. Ийм бяцхан хэдий ч чавга шиг гялалзсан өнгөтэй тул өндгийг нь махчин амьтад анзаарах нь амархан. Эх шувуу өндгөө хамгаалахдаа бяцхан биедээ байхгүй зоригтой.
Ихэнхдээ жимсний шүүс, цэцгийн балаар хооллодог ч заримдаа шавж, аалз барьж иддэг. Hummingbirds өдөрт ойролцоогоор 1500 цэцэгт зочилж, тоос хүртээн ургамлын нөхөн үржихүйг дэмждэг байна. Үүгээрээ экосистемд ашиг тусаа өгдөг шувуу аж. Тэд уугуул нутгаасаа нүүдэллэдэггүй бөгөөд субтропикийн температурт дасан зохицож, идээшсэн байна.
Hummingbird ховордож буй шувууны жагсаалтад багтдсан бөгөөд тоо толгой нь ихэд цөөрч байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар “Чайна энержи групп” компанийн төлөөлөлтэй уулзжээ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод...

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...

Төрийн далбааны эхийг зохиосон төгөлдөр авьяастан Додийн Чойдог

Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой...

Зууны домогт хилчин, зургаадай таягтай генерал

Баян оросын хамжлага Баяндун сумын дарга болсон нь ...Хавтгай цагаахан...