Wednesday, October 7, 2026

“Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо тоглогдоно

Date:

Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадмын хоёрдугаар шатанд “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжиг долоон номинацид нэр дэвшин өрсөлдөж байна. “Гэгээн муза-14”, “Гэгээн муза-15” олон улсын театрын их наадмын хошой Гранпри шагналт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын шинэ уран бүтээл “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжиг Улаанбаатар хотноо Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт 2022 оны зургадугаар сарын 04, 05-нд 19:00 цагаас тоглогдохоор болжээ.

Энэхүү хөгжимт драмын жүжгийн зохиолчоор Б.Цэрэннадмид, продюсерээр Л.Наранхүү, Ерөнхий найруулагчаар Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар, тайзны зураачаар Н.Энхбаяр, хувцасны зураачаар С.Чулуунзаяа, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар А.Санчирдорж, жүжгийн гол болон туслах дүрүүд олны хэсэгт тус театрын уран бүтээлчид ажилласан байна. Уг жүжиг энэ оны гуравдугаар сарын 04-ний өдөр нээлтээ хийж өнөөдрийг хүртэл нийт 18 удаагийн тоглолтыг амжилттай зохион байгуулж 7000 гаруй үзэгчдийн хүртээл болжээ. Жүжгийн тасалбарыг Дуурь Бүжгийн Эрдмийн театрын билет касс-аар худалдаалж эхэлсэн байна.

Захиалгын утас: 80805201, 92194401 онлайн захиалга: https://www.ticket.mn/ Эрхэм үзэгчид Та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн хөгжимт драмын театр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...