Monday, April 7, 2025

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа

Date:

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталжээ. Тус компанийн бүтцийг цомхон чадварлаг болгоход анхаарч, давхардсан шаардлагагүй бүтцийн  нэгжийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох арга хэмжээ авах, түүнчлэн нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга бат сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашигггүй хараат болон охин компани, төслийн нэгжийг татан буулгах, хараат болон охин компаниудын давхардсан Төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэх, татан буулгах, нэгдийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Бүтцийг шинэчлэн баталснаар:
-Ашигт малтмалын төрөл, үйл ажиллагааны ижил төстэй байдлаар нь нэгдлийн компаниудыг төрөлжүүлж ажиллах нэгдмэл тогтолцоо бүрдэнэ.
-Нэгдлийн компаниудын мөнгөн урсгалыг нэгдсэн бодлогоор удирдаж, үргүй зардлыг багасгана.
-Нэгдлийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, хөрөнө оруулалт татах боломж нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа бүтцээр нийт арван захиралтай байгаа юм, шинэ бүтцээр удирдлагын зургаан бүрэлдэхүүнтэй ажиллана. Мөн орон тооны хязгаарыг бууруулж, цомхон чадварлаг бүтцээр холбогдох бусад зарлагын хэмнэлтийг гарган ажиллана.

Өнөөдрийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий 16 ордын 5 ордод төрийн оролцоог хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох, ашиглах ажиллагаанд оролцож нийт гурван хувьцаат компани, 10 охин болон хараат компани, гурван төслийн нэгж, нэг оператор компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.                

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2007-2020 оны хооронд улсын болон орон нутгийн өмчийн төсөвт нийт 770.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж болон бусад төлбөрийг төлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...