Friday, May 15, 2026

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд цахим уулзалт зохион байгуулав

Date:

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар эрчимтэй эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдах ажилтнууд, эмч мэргэжилтнүүдийг оролцуулсан цахим уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, НЭМҮТ-ийн удирдлага болон эрүүл мэндийн байгууллагын 100 орчим эмч мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын эхэнд Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг оношилгооны ерөнхий мэдээлэл өгч, ач холбогдол, Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалыг танилцуулж, Архангай, Дорноговь, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөл өөрийн аймаг орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцоололын талаар мэдээлэл танилцуулга хийлээ. Уулзалтын явцад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээ, цаашид анхаарах асуудлуудын талаар холбогдох газрын дарга нар танилцуулж, асуулт хариулт өрнөв. Уулзалтын төгсгөлд аймаг бүр өөрийн нутаг орны онцлог, хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нарийвчлан тооцож, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөлтөө дахин сайжруулан ойрын хугацаанд болох ээлжит уулзалтаар танилцуулахаар тохиролцов.     

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...