Wednesday, October 7, 2026

“Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Зэст өндөр” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэлээ

Date:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Зэст өндөр” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Зэст өндөр” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,253,379,260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд “Зэст өндөр” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 12,253,379,260 төгрөгийг гаргуулан “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...