Thursday, November 26, 2026

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд бүх талын дэмжлэг үзүүлнэ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Чуулганы өнөөдрийн хуралдааныг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэллээ.

Тэрбээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг, амлалтаа  биелүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгийг хэлэв.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход бодит алхам хийж, шинэ техник, технологи нэвтрүүлэн, хүний нөөцөө бэлтгэж, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтаа нэмэхийг уриаллаа.

Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг чиглэл болох “Ногоон хөгжлийн сэргэлт-Онцлох төслүүдийн санхүүжилт”, “Ногоон санхүүжилт-Санхүүгийн салбарын үүрэг, оролцоо”, “Ногоон тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж” зэргийн талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана.

Мөн чуулганы үеэр санхүүгийн болон бизнесийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, нийт 88.6 сая мод тарьж ургуулах батламжид гарын үсэг зурах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай...

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 4 жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим...

УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...