Нүүр хуудасМЭДЭЭДОТООД МЭДЭЭНийслэлийн ерөнхий боловсролын...

Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах асуудлаар санал авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал боловсрууллаа. Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.

  1. Дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
  • Сургууль 1 – 07:45 цагт хичээл эхлэх
  • Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
  • Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх

     2. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох

  • Ажил эхлэх цаг -07:00-10:00
  • Ажил тарах цаг -16:00-19:00

07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.

Санал асуулга өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Та дараах https://ulaanbaatar.mn/vote/vote-solution/620c902363bd881aa946f99f холбоосоор саналаа өгнө үү.

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ

ДҮҮРЭГБҮССУРГУУЛЬI ЭЭЛЖII ЭЭЛЖ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
1БЗДБҮС – I21-р сургууль 8:15 13:45
2БЗД84-р сургууль7:45 13:15 
3БЗДБҮС – II33-р сургууль7:45 13:15 
4БЗД48-р сургууль 8:15 13:45
5СБДБҮС – I1-р сургууль7:45 13:15 
6СБДӨЗБЛАСургууль 8:15 13:45
7СБДБҮС – II31-р сургууль7:45 13:15 
8СБД6-р сургууль 8:15 13:45
9СБДБҮС – III45-р сургууль7:45 13:15 
10СБД11-р сургууль9:00 
11СБДБҮС – IVБайгаль эх лицей сургууль 8:15 13:45
12СБД2-р сургууль7:45 13:15 
13СБДМонгол Улсын Консерватори7:45 13:15 
14СБДБҮС – VМУБИС – ЕБС7:45 13:15 
15ЧДБҮС – I5-р сургууль7:45 13:15 
16ЧД50-р сургууль 8:15 13:45
17ЧДБҮС – II23-р сургууль7:45 13:15 
18ЧД24-р сургууль 8:15 13:45
19ХУДБҮС – I18-р сургууль7:45 13:15 
20ХУД15-р сургууль 8:15 13:45
21ХУДБҮС – II52-р сургууль7:45 13:15 
22ХУД75-р сургууль 8:15 13:45
23ХУДБҮС-III130-р сургууль7:45 13:15 
НИЙТ149149

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

ДҮҮРЭГБҮССУРГУУЛЬI ЭЭЛЖII ЭЭЛЖ 
 
1БЗДБҮС – IИ-Эс-Эм7:45  13:15  
2БЗДКириллица  9:00   
3БЗДБҮС – IIОюунлаг7:45  13:15  
4БЗД Уудам монгол  9:00   
5БЗДБҮС – IIIШинэ монгол7:45  13:15  
6БЗДТөгсдэлгэрэх 8:15  13:45 
7БЗДБҮС – IVШилдэг  9:00   
8БЗДИх засаг лицей  9:00   
9БЗДБҮС – VЭрхэм баян эрдэм  9:00   
10БЗДГёте 7:45  13:15  
11БЗДБҮС – VIОюуны-Оньс  9:00   
12СБДБҮС – IЛогарифм7:45  13:15  
13СБДҮй цай 8:15  13:45 
14СБДБҮС – IIСант7:45  13:15  
15СБДУлаанбаатар элит 8:15  13:45 
16СБДБҮС – IIIШинэ үе 8:15  13:45 
17СБДБҮС – IVЭрдэмтөгс  9:00   
18СБДСэлбэ  9:00   
19СБДБҮС – VДойче шуле  9:00   
20СБДКинг кидс 8:15  13:45 
21СБДБҮС – VЭрдмийн уурхай  9:00   
22СБДХаан эрдэм  9:00   
23ЧДБҮС – IТусгал  9:00   
24ЧДОлонлог  9:00   
25ЧДБҮС – IIОюут 8:15  13:45 
26ЧДОлонлог эгзэ7:45  13:15  
27ХУДБҮС – IОрчлон сургууль  9:00   
28ХУДХобби сургууль  9:00   
29ХУДБҮС – IIОргил сургууль  9:00   
30ХУДМонгол билиг оюун сургууль  9:00   
31ХУДБҮС- IIIОрхон Хасү сургууль  9:00   
32ХУДБҮС – IVШинэ Монгол Харумафүжи сургууль7:45  13:15  
33ХУДБритиш сургууль  9:00   
34ХУДБҮС -VСакура сургууль  9:00   
35ХУДСолонго Эс Эф сургууль  9:00   
36ХУДБҮС – VIЖет тэмүүлэл сургууль  9:00   
НИЙТ862286 

Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цаг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжийн дагуу 08:00 цаг байна.

Get notified whenever we post something new!

spot_img

Create a website from scratch

Just drag and drop elements in a page to get started with Newspaper Theme.

Continue reading

Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ. Орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолооӨмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон...

М.Мандахмягмар: Тогтвортой хөгжилд манлайлагч манлайлагч байхын тулд бид энэ чиглэлд бодитой, дорвитой алхмууд хийнэ

 ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмартай ярилцлаа. -Дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжлийн төлөө зорьж, үүрэг амлалт авснаас хойш 7 жилийн хугацаа өнгөрчээ. Тогтвортой хөгжил гэж юу болохыг хүмүүс гадарлах болж, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс дор бүрнээ хувь нэмрээ оруулахаар...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий...

Enjoy exclusive access to all of our content

Get an online subscription and you can unlock any article you come across.