Friday, August 14, 2026

“Улаанбаатарын нэвтэрхий толь”-ийг бүтээнэ

Date:

“Эмпайр медиа консалтинг” ХХК, “Нүүдэлчдийн уран бүтээл” холбоо хамтран санаачилж, “Улаанбаатарын нэвтэрхий толь – UB encyclopedia” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, нийгэм, соёл, урлаг, өв уламжлал, газар зүй, Улаанбаатар хотын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хувь хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг өргөн сэдэв, хүрээг хамарсан нэвтэрхий толийг бүтээж байгаа юм байна.

“Улаанбаатарын нэвтэрхий толь”-ийг олон улсад түгээмэл хэрэглэгддэг, жишиг болсон нэвтэрхий толь бичих арга зүйг баримтлан, А-Я хүртэлх цагаан толгойн үсгийн дарааллаар, Түүх, соёл, Нийгэм, эдийн засаг, Хүмүүс гэх мэт үндсэн бүлгүүдтэй байхаар төлөвлөжээ. Ингэснээр уншигч өөрт хэрэгтэй мэдээллээ олохоор хайлт хийхэд дөхөмтэй, ойлгомжтой байх аж.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай бүх талын өргөн мэдээ мэдээллийг агуулсан иж бүрэн нэвтэрхий толь бэлэн болж, англи, монгол хэлээр гадаад, дотоодын уншигчдын хүртээл болох юм. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын үүсэл анх тавигдсанаас эхлээд өнөөг хүртэл туулж ирсэн түүх, хүн зоны ахуй амьдрал, удам судар, ёс заншил, хэл, соёл, өнгөрсөн 380 гаруй жилийн хугацаанд болсон түүхэн үйл явдлууд, түүнд оролцогчид, үе үеийн бүтээн байгуулалт, аж ахуйн нэгж, байгууллагууд, нийслэлээс төрөн гарсан онцлох хүмүүс, нийгэм, улс төр, соёл, урлаг, спорт, хөдөлмөрийн алдартнууд, нийслэл Улаанбаатар хотын газар нутгийн геологийн тогтоц, түүхэн болон байгалийн үзэсгэлэнт уул, ус гээд бүхий л салбарын талаархи олон талт мэдээллийг агуулсан байх аж.

Ингэснээр нийслэл Улаанбаатар хотоо гадаадын аялагч, жуулчид, судлаачдад сурталчлан таниулах том гарцыг нээнэ гэж тооцоолж байгаа бөгөөд хүүхэд, залуучууд, нийслэл хотынхоо түүх, соёл, зан заншил, өнөөгийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлт гээд бүхий л салбарыг сонирхон судлагчид энэхүү толиос хүссэн мэдээллээ авах боломж нээгдэнэ гэдгийг “Улаанбаатарын нэвтэрхий толь – UB encyclopedia” төслийг санаачлагчид хэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...