Thursday, September 10, 2026

Нийслэлийн шав тавьсан газар Ширээт цагаан нуурт хүндэтгэл үзүүллээ

Date:

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг угтан нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу Нийслэлийн  ИТХ-ын төлөөлөгчид,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар,  Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд  болон холбогдох албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж,  лам, хуврагууд ном айлдлаа.  

1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь өнөөгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. “Ширээ цагаан нуур” нь Монгол улсын төв цэгээс холгүй, Бүрд сумын төвөөс хойш 20 гаруй километрийн зайд Их Монгол, Бага Монгол хоёр уулын хооронд, Монгол элсний манханд далайн түвшнээс дээш 1488 өндөрт өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоцтой оршдог юм.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах...

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах...

Сэлбэ хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон...

“Дамбадаржаа” дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна

Сэлбэ дэд төвийг дулаанаар хангах 63 МВт Дамбадаржаа дулааны...