Friday, November 22, 2024

Эмгэнэл

Date:

ИЧИНХОРЛООГИЙН БАТСАЙХАН

Бидний үйлс зорилго нэгт журмын нөхөр, төмөр замчин, яруу найрагч, сэтгүүлч  Ичинхорлоо овогтой Батсайхан 2021 оны долдугаар сарын 26-нд өвчны улмаас тэнгэрийн оронд заларлаа. И.Батсайхан нь 1966 оны дөрөвдүгээр сарын 21-нд Улаанбаатар хотын нэгдүгээр төрөхөд Ичинхорлоогийн ууган хүү болон мэндэлсэн билээ.

Тэрбээр, 1974 онд нийслэлийн  ХУД-ийн 34 дүгээр дунд сургуульд элсэн сурч,  улмаар Дархан хотын Салхит хорооны 11 дүгээр дунд сургуулийг 1982 онд төгсөн бүрэн дунд мэргэжил эзэмшсэн. 1983-1986 онд Эрдэнэт  хот дахь  Ардын Армийн 119 цэргийн ангид эр цэргийн албыг нэр төртэй хааж, 1987 оноос Улаанбаатар хотын Зөвлөлтийн  барилга трестийн комбинатад мужаанаар ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. УБТЗ-д 1992 оноос вагон үзэгчээр ажилд орсон бөгөөд мэргэжлээрээ Хөтөл ТҮГ-т ажиллаж эхэлсэн бөгөөд 1995 оноос Дархан ТҮГ-т вагон үзэгч, ахлах вагон үзэгчээр мэргэжил нэгт нөхөдтэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, төмөр замын тээврийн аюулгүй, найдвартай байдлыг хангахын төлөө 34 жил тасралтгүй ажиллаад 2021 оны долдугаар сарын 15-нд гавьяаны амралтанд гарсан билээ.

Тэрбээр өөрийн үндсэн ажлын зэрэгцээ сэтгүүл зүй, утга зохиолыг сонирхон, “хос морьтой зүтгэсэн” уран бүтээлч  байсны зэрэгцээ Төмөр замын салбар,  хөдөлмөрийн хамт оны амжилт бүтээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, түмэнд түгээхэд ихээхэн хувь нэмэр оруулсан тул  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хэвлэл мэдээллийн  тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн” шагналыг хүртэж байлаа.  Мөн тэрбээр  төмөр замчдын уламжлалт яруу найргийн “Ган үзэг наадам”-ын дэд, тусгай  байрын шагналыг хүртсэн төдийгүй зохиолч, яруу найрагчдын зохиол бүтээлийг төмөр замчдад хүргэх, уулзалт зохион байгуулахад идэвхи зүтгэлээ зориулж байсан тул МЗЭ-ийн  дээд шагнал “Утга зохиолын төлөө” шагналаар шагнуулж байв. 

1999-2005 онд “Хөдөлгөөнчин”, 2005 оноос хойш “Вагончид” сонины  хариуцлагатай нарийн бичгийн дарга, сурвалжлагчаар ажиллан, төмөр замчдын дунд хэвлэл мэдээллийн үр нөлөөг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, төмөр замчдын хөдөлмөр бүтээлийг олон нийтэд таниулахын төлөө эрхэлсэн ажлынхаа хажуугаар өөрийн зорилго болгон зүтгэж явсан билээ.

И.Батсайханы хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”,  Зам тээврийн хөгжлийн яамнаас  “Хүндэт төмөр замчин” цол тэмдэг, УБТЗ-ын “Төмөр замчны алдар”, “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчин” цол, тэмдэг болон байгуулгын ойн медалиудаар шагнасан байна.

И.Батсайханы хөдөлмөрч, шударга, нөхөрсөг, ажил хэрэгч зан чанар бидний сэтгэл үүрд үлдэх болно.

Ум ма ни бад мэ хум

УБТЗ-ын Вагоны аж ахуйн алба

Вагон ашиглалтын депо

“Ган зам пресс” төв  

“Ган зам” сонины редакцийн хамт олон

“Вагончид” сонины зөвлөл

МЗЭ-ийн УБТЗ дахь Салбар нэгдэл

МСНЭ-ийн УБТЗ дахь Салбар зөвлөл

“Монголын Үнэн” сонин

Монголын Үндэсний чөлөөт “Шинэ Монгол” радио

Үндэсний мэдээллийн “Focusnews.mn” сайт, “Sainuu.mn”, “Turleg.mn”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...