Saturday, November 23, 2024

Эрсдэлт бүлгийн хүн амыг сүрьеэ болон ковидын илрүүлэг үзлэгт хамруулна

Date:

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Сүрьеэ – Ковид-19 халдвар” илрүүлэг үзлэгийн төслийн нээлт өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, НЭМГ-ын дарга Б.Бямбадоржболон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Түүнчлэн “Глобаль” сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөлд Монголын өрхийн анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.

Манай улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй 22 орны нэгд тооцогддог бөгөөд хүн амын дунд сүрьеэ өвчний бодит тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшнээр 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. ДЭМБ-ын  хийсэн тооцооллоор, жил бүр 12.000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэхээс эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн 1/3 буюу 4000 гаруй тохиолдлыг л илрүүлж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ЕБС-иудад голомтлон гарах болсон төдийгүй гэр бүлийн хүрээний хавьтал, сүрьеэгийн халдвар авах эрсдэлт бүлгийн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж буй нь иргэдийг сүрьеэ өвчний илрүүлэг үзлэгт өргөн хамруулж, оношилсон тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна. Дэлхий нийтээрээ коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвартай тэмцэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбар бусад тусламж үйлчилгээг орхигдуулалгүй ард иргэдэд үзүүлж байгаа хэдий ч2020 онд нийт 58.046 (2019 онд 215.010) иргэнийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж 294 тохиолдлыг илрүүлсэн нь 2019 онтой харьцуулахад 3.7 дахин буурсан үзүүлэлттэй байна.

2021 оны 2, 3, 4 дүгээр улиралд зохион байгуулах “Сүрьеэ – Ковид-19 халдвар” илрүүлэг үзлэгт ШШГЕГ-ын харьяа 23 хорих анги, аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагч, ЕБС-ийн багш ажилтан, сурагч болон хороодын эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулах бөгөөд нийслэлийн хэмжээнд 95.700, улсын хэмжээнд 130.403 хүнийг хамруулахаар төлөвлөжээ.

Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амыг сүрьеэ болон коронавируст (КОВИД-19) халдварын илрүүлэг үзлэгт хамруулж, эрт оношилж, хугацаа алдалгүй эмчилгээнд хамруулснаар хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...