Monday, October 27, 2025

Какүрюү М.Ананд зодог тайлах болсноо зарлалаа

Date:

Японы мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд зодог тайлж буйгаа албан ёсоор өнөөдөр зарлажээ. Японы сүмогийн холбооны удирдлагууд түүний зодог тайлах хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн байна. Өдгөө 35 настай их аварга Какүрюү М.Ананд сүүлийн таван башё дараалан бэртлийн улмаас барилдаж чадалгүй өнжих буюу тэмцээнийг дундаас нь орхисон юм. Тэрбээр зүүн өвдөгний бэртлийн улмаас өнгөрсөн оноос хойш ийнхүү башёд зодоглож чадаагүй тул ийм шийдвэр гаргажээ.

Мангалжалавын Ананд нь анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд тэр цаг үеэс хойш Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж, нийт 20 жил их сүмогийн ертөнцөд хүч үзсэн юм. Тэрбээр энэ хугацаанд мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн амжилт үзүүлжээ.

Өнгөрсөн оны сүүлээр Японы мэргэжлийн сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нарыг олон башё дараалан өнжиж, мөн дундаас нь орхиж байна хэмээн анхааруулга өгөөд байв. Бөхчүүдийг эхлээд урамшуулж, дараа нь анхааруулга өгч, эцэст нь хүчээр зодог тайлуулдаг. Харин их аварга Какүрюү М.Анандын хувьд өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсон нь энэ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой”ХК оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортолжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг...

Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг...

П.Эрхэмбаяр: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хэн ч байсан Цэцэд заадаг, нөлөөлдөг, загнадаг байж болохгүй

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны эргэн тойронд болж...