Friday, November 22, 2024

Булган аймгийн Могод суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Date:

Нийслэл Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд очсон гурван иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагджээ. Эдгээр иргэд 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өглөө 10:00 цагийн орчим Могод суманд очсон бөгөөд мөн өдрийн орой 22:00 цагт Улаанбаатар хот руу буцсан юм байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж Хариу арга хэмжээний нэгдүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байгаа аж. Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Иймд иргэд баталгаагүй албан бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллага, баталгаат эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулсан байна. Мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртэй зочин урихгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг Улс, аймгийн Онцгой комиссоос зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...