Thursday, November 28, 2024

Коксын үнэ огцом сэргэсэн нь өндөр хүлээлт үүсгээд байна

Date:

БНХАУ Австралийн нүүрсний импортыг хориглосон хэвээр байна

Австралийн Gladstone Ports Corporation-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад 2021 оны хоёрдугаар сард Гладстоун боомтын нүүрсний экспорт гурван сар дарааллан буурч, БНХАУ-руу экспортлох нүүрсний экспорт дөрвөн сар дарааллан тэг хэмжээнд байна. Энэ бол 2000 оноос хойших сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гарсан зах зээлийн анхны үзэгдэл юм.

Австралийн нэгдүгээр сарын эрчим хүчний нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар буурчээ

Австралийн Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, 2021 оны 1 дүгээр сард Австралийн эрчим хүчний нүүрсний экспорт буурсаар 15.77 сая.тн болж өнгөрсөн оны 12 дугаар сарын 18.07 сая.тн-с 12.7%, өнгөрсөн оны мөн үеийн 18.16 сая тонноос 13.2 хувиар буурчээ.

Ганцмод боомт, Сэхэ боомтод гаалийн бүрдүүлэлт хийх тээврийн хэрэгсэл эрс нэмэгдэв

Монгол Улсын Зам тээвэр, хөгжлийн яамны мэдээлэлд дурьдсанаар, 2021 оны гуравдугаар сарын 09-ний өдөр БНХАУ, Монгол Улсын хилийн Гашуунсухайт/Ганцмод боомт нийт 500-625 тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлт хийсэн ба тухайн өдөр шивээ хүрэн/Сэхэ боомтоор 400-450 орчим тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт тус тус хийжээ.

Монгол улсаас БНХАУ-руу экспортлох нүүрсний экспорт хоёрдугаар сард буурчээ

Монголын Гаалийн Ерөнхий газар (МГЕГ) -аас гаргасан мэдээлэл болон China coal resource net-ийн мэдээллээс үзэхэд, 2 дугаар сард Монгол улсын нүүрсний экспорт 2.03 сая орчим тонн болж, өмнөх сараас 18.8% -иар буурсан нь Монгол Улсын нийт нүүрсний экспортын 93.1% – ийг эзэлж байна. Сар шинийн баярын үеэр Ганцмод, Сэхэ боомтуудыг дөрвөн хаасан тул Монгол- Хятадын нүүрсний худалдааны үйл  ажиллагаа сэргэлт удаашралтай байгаа ба дотоодын болон импортын коксжих нүүрсний үнэ унахад хүргэж байна. China Resource Network-ийн судалгааны  мэдээллээс харахад 3 дугаар сарын эхээр коксын үйлдвэр, ган төмрийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний нөөц өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өссөн байна.

БНХАУ-ын дотоодын коксын үйлдвэрлэл өсчээ

БНХАУ-ын Үндэсний Статистикийн газраас 3 дугаар сарын 15-нд гаргасан мэдээллээр, 2021 оны 1-2 дугаар сар хүртэл дотоодын коксын үйлдвэрлэл 79.11 сая.тн болж, өмнөх оны мөн үеэс 10.3%- иар өссөн бол 2020 оны дотоодын коксын  үйлдвэрлэлийн нийт дүн нь 2019 оныхтой ижил түвшинд байв. Энэ оны эхний хоёр сард БНХАУ-ын дотоодын кокс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайн хэвээр байсан бөгөөд үнэ өсөх хандлагатай байгаа тул үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хэмжээ   тасралтгүй өссөлттэй байна.

2021 онд төмрийн үйлдвэрлэлийн коксын эрэлт буурсан, коксын экспортын хэмжээ тогтмол, металл, химийн үйлдвэрлэл, машин механизм буурсан зэрэг бусад олон хүчин зүйл дээр үндэслэн агентлагийн урьдчилсан таамаглалаар коксын үйлдвэрлэл 2021 онд ойролцоогоор 463 сая.тн болж, жилийн 1.5 хувиар буурахаар байна. Үнийн хувьд зарим шинжээчид 2021 онд коксын үйлдвэрлэл тогтвортой өснө гэж онцолсон байна. Өмнөх оны эхний хагаст тахалт өвчний нөлөөгөөр коксын үнэ буурсан ч хоёрдугаар хагаст коксжих үйлдвэрлэл буурсны нөлөөгөөр коксын үнэ огцом сэргэсэн нь 2021 онд өндөр хүлээлт үүсгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...