Friday, April 26, 2024

“Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоор иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч байна

Date:

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын http://www.ulaanbaatar.mn  албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох хэлбэрээр авч эхэлсэн. 

2021 оны 02 дугаар сарын 11-16-ны өдрийн байдлаар чатботод нийт 473 иргэн хандаж, мэдээлэл авсан байна. Үүний 285 нь автомат хариулагчаас мэдээллээ авсан  бол 188 иргэн мэдээллийн ажилтантай холбогдсон байна. 

Иргэдийн дийлэнх нь  “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хуваарь, байршил, гэрээр ирж шинжилгээ авах эсэх тухай, зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь, хязгаарлалт тогтоогоогүй 14 чиглэлийн байгууллагын ажилтан, албан хаагчид хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож болох эсэх, нийтийн тээврийн үйлчилгээний маршрут, цагийн хуваарийн тухай, тухайн байршилд нийтийн тээврийн чиглэл явахгүй байгаа тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээний болон төрийн үйлчилгээний талаарх санал, гомдол зэрэг асуудлаар  холбогдож байгаа бөгөөд хүсэлтийг шуурхай хүлээн авч, оператор ажилтан зохих хариулт өгч ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Монголын хүүхдийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр...