Wednesday, November 27, 2024

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө

Date:

Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл  Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж  тушаал  гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг  ажлаас нь  чөлөөлжээ. 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж  “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд амаржих газрын даргад  хариуцлага тооцоод,  дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ.

Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газар иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана. Мөн эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч,  бусад  улс орны шилдэг туршлагыг  энэ салбарт  нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Болор цом-42” наадамд айрагдсан шүлгүүдтэй танилцана уу

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" наадам болж өнгөрлөө....

“Эрдэнэ Тавантолгой” ХК 512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...