Хигашикава хот нь Японы алдарт интерьер дизайнер Кума Кенго багштай хамтран архитектур, тавилга үйлдвэрлэлээр дамжуулж баялаг амьдралыг бүтээх зорилго бүхий шинэ санаачлагыг эхлүүлж байна. Хигашикава хот нь модон тавилга үйлдвэрлэлийн төв болсон жижигхэн хот боловч жижиг хотын онцлог, арга барилийг шингээсэн урт хугацааны үйлдвэрлэлийг явуулсаар ирсэн уламжлалтай. Энэ нь Хигашикава хотод төрсөн хүүхдүүдийг хайрлан хамгаалах, тэдэнд зориулсан “Чиний сандал” (Your Chair)-аас эхлэлтэй (Тус хотод шинээр төрсөн хүүхэд бүрт хотын захиргаанаас хүүхдийн нэр, төрсөн өдрийг тэмдэглэсэн тусгай модон сандал бэлэглэдэг юм. Хүүхэд сургуульд ороод энэхүү сандалаа хэрэглэдэг тул “Чиний сандал” хэмээн нэрийддэг аж).Хигашикава хотод төрсөн хүүхэд болгон бага сургуульдаа өөрийн сандал болон модон тоглоомон хүрээлэлд суралцаж, дунд сургуульд орохдоо тус сандалаа дурсгал болгон авч гэртээ харьдаг уламжлалтай.Модон тавилга үйлдвэрлэлийн төв болсон жижигхэн хотын энэхүү уламжлал нь хүүхдийг багаас нь зөв хүрээлэлд өсгөх, түүнчлэн модон тавилгын аж үйлдвэрлэлийн дараа дараагийн залгамж хойч үеэ бэлдэх нэгэн чухал үе шат болдог юм.Коронавирусын хүнд нөхцөл нь биднийг их хотын амьдралын хэв маягаа эргэн харах, шинийг эрэлхийлэх зайлшүй шаардлагатай байгааг бүрэн илтгэж байна. Өнөөдөр бид өөр, өөрсдийн бүс нутгийн үнэ цэнэ, ирээдүйн боломж, шинэ амьдралын хэв маягаа хэрхэн бүтээх тухай шинэ сэжүүр олохыг хичээж байна.Үүнээс үндэслэн бид архитектор Кума Кенго багшийн хамтаар архитектур, дизайнаар дамжуулан бүс нутгийн нөөц, баялагийн ашиглалтыг өргөжүүлэх, ирээдүй хойч үеээ удирдан чиглүүлэх, залууст мэдлэг, боловсрол эзэмшүүлэх чин хүсэл эрмэлзэлээр энэхүү ажлыг эхлүүлж байна. Модон тавилга үйлдвэрлэлийн Хигашикава хоттой хамтран дэлхийд гарах, шинэ амьдралын хэв маягийг бүтээх санаачлагыг бид эхлүүлж байна.Бид энэхүү хүсэл, зорилтоо хүн төрөлхтөний эв найрамдалын бэлгэдэл болсон “Токиогийн олимп, паралимп 2021”-ийн тэмдэглэлт жил эхлүүлж байна.
“Кума Кенго ба Хигашикава хот” тавилга дизайны уралдааны удирдамж
Хигашикава хот нь Японы алдарт интерьер дизайнер Кума Кенготай хамтран “Кума Кенго ба Хигашикава хот”тавилга дизайны уралдааныг зарлаж байна.Хигашикава хот нь Япон орны хамгийн хойд хэсэг болох Хоккайдо мужийн төв хэсэгт байршилтай ба нутгийн зүүн хэсгийг уул, толгод болон ойт хээрийн бүс эзэлдэг. Тус бүс нутагт Япон улсын хамгийн том байгалийн цэцэрлэгт хүрээлэн гэгдэх “Дайсецудзан” парк байдаг юм.Хигашикава хот нь 1985 оны 6 дугаар сараас хөгжлийн бодлогоо гэрэл зургийн соёлоор дамжуулж “Хот ба хөдөө”-гийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залууст ээлтэй хотыг бүтээх зорилгын дор “Гэрэл зургийн хот” хэмээн олон улсад зарлаж, өргөн хүрээнд бодлого боловсруулан хэрэгжүүлсээр ирсэн юм.Харин дизайнер Кума Кенгонь барилга архитектур, интерьер, тавилгын дизайнаараа Япондоо төдийгүй дэлхийд танигдсан алдартай дизайнер юм.
Сэдэв:
-Модон сандалын дизайн
Хэн оролцох боломжтой вэ?
-30 хүртэлх насны оуютан залуус (Аль ч улсаас оролцох боломжтой).
Уралдааны шагнал:
-Кума Кенго нэрэмжит шилдэгийн шилдэг бүтээл / 1 / 500.000 иен
– Шилдэг бүтээл / 3 / 100.000 иен
– Тусгай шагнал / 6 /Хүндэт өргөмжлөл
Уралдааны ерөнхий шүүгч:
-Кума Кенго(архитектор, Токиогийн Их сургуулийн хүндэт профессор)
Шүүгч:
-Тошико Мори (архитектор, Харвардын Их сургуулийн профессор)
-Масахиро Харада (архитектор, Шибаура технологийн дээд сургуулийн дэд профессор)
-Теппей Фүживара (архитектор, Ёкохамагийн их сургуулийн дэд профессор)
-Кацухико Хибино (зураач, Токиогийн урлагийн их сургуулийн зочин профессор)
-Асао Норо (зураач)
-Норицугу Ода (Судлаач, Хигашикава хотын дизайны зөвлөх)
-Хироши Накамура (архитектор, NAP архитектурын дизайны төв)
-Эйсуке Тачикава (Дизайны стратегич, судлаач, NOSIGNER-ийн төлөөлөгч)
Уралдааны хугацаа:
Бүтээл хүлээж авч эхлэх: 2020 оны 12 сар
Бүртгэл дуусах: 2021 оны 2 сарын 27
Бүтээл хүлээж авч дуусах: 2021 оны 3 сарын 31
Уралдааны шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалт:2021 оны 4 сард
Нэгдсэн дүн гарах: 2021 оны 5 сарын дундуур
Шагнал гардуулах ёслол: 2021 оны 6 сарын 26 (Хигашикава хотод)
Жич: Уралдаанд шалгарсан бүтээлийн эздийг Хигашака хотод болох шагнал гардуулах ёслолд урилгаар оролцуулах ба зардалыг зохион байгуулагч тал 100% хариуцах болно.
Уралдааны зохион байгуулагч:
-“Кума Кенго ба Хигашикава хот” тавилга дизайны уралдаан зохион байгуулах комис
-Хигашикава хотын худалдаа, аж үйлдвэрлэлийн танхим, Хигашикава хотын аялал жуулчлалын холбоо, Хигашикава хотын хөдөө аж ахуй, газар тариалангийн нэгдэл,Хигашикава хотын барилга, аж үйлдвэрчдийн холбоо, Хигашикава хотын ойн аж ахуйн нийгэмлэг, “Asahikawa Furnitur” корпораци, Асахикава тавилгын үйлдвэрлэлийн нийгэмлэг, Хигашикава хотын зөвлөл, Хигашикава хотын боловсролын зөвлөл, Хигашикава хот.
Архитектор Кума Кенгогийн зүгээс уралдааны оролцогчдод хүргэх үг:
Коронагийн нөлөөгөөр бидний амьдралын хэв маяг өргөн хүрээнд өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Хаалттай хайрцагнаас гарах, хотоос гарч байгальд илүү ойртох нь коронагийн дараах дэлхийн ертөнцийн сэдэв болох болов уу.Тэрхүү шинэ дэлхийд хүн төрөлхтөн биднийг хүрээлэн буй орчинтой холбох байгалийн модон тавилга нь урьд урьднаас илүүтэйгээр эрэлт хэрэгцээтэй болох болов уу. Түүнчлэн “Тавилга” гэх ухагдахуун нь өөрөө өөрчлөгдөн шинэчлэгдэх ч магадлалтай байна. Тиймээс шинэ ирээдүйд илүү тохирох тавилгыг зоригтойгоор зохион бүтээгээрэй.Байгалийн сайхан бүрдсэн Хигашикава хотоос дэлхийд гарах боломжийг Танд олгохыг хүсч байна. Амжилт хүсье.
Холбоо барих:
Утас: 0166-82-2111 (Mr. Fuji, Mr. Okamoto)
И-мэйл: official@kagu-higashikawa.jp
Уралдааны тухай англи хэл дээрх мэдээлэлтэй дараах линкээр орж танилцана уу
https://www.kagu-higashikawa.jp/english/